#8 Дэлгэцийн хэрэглээ ба бидний хүүхдүүүд
Living with kids подкаст - En podcast af livingwithkids
Kategorier:
Утсаа ухах, зурагт үзэх, компьютер дээр ажиллах гээд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулж байна даа? Насанд хүрсэн бид ч яахав тэгээд ажил хийж байна, мэдээлэл авч байна гээд олон шалтагтай сууцгаадаг. Гэтэл хүүхдүүд маань ч бас адил хэмнэлд ороод заримдаа дэлгэц ширтээд бидэн шиг завгүй сууж харагддаг.Их муу зүйл байхгүй, 21-р зуунд өсч байгаа хүүхдүүдэд байх л зүйл гэж хэлэх нь ч бий. Эсвэл эсрэгээрээ хорих хэрэгтэй хараа муудахаас авахуулаад маш муу үр дагавартай гэж ярих нь ч бий.Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид хүүхдүүдэд дэлгэцийн хэрэглээ гэж ер нь байх ёстой юу? Ямар хэмжээнд байх ёстой юм бэ? Яг юунд нь муугаар нөлөөлөөд байдаг талаар судалгаан дээр тулгуурласан мэдээлэл, судлаачдын зөвлөгөөг өгөхөөр бэлдсэн юм. Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.